“Инфитек” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдаж программ хангамж, мэдээлэл технологийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Бид энэ хугацаанд маркетинг борлуулалт, худалдаа үйлчилгээ, технологийн салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан захиалга, хүргэлт, худалдааг автоматжуулах зорилготойгоор цахим худалдаа, цаг бүртгэл, хүргэлт, агуулахын нэгдсэн системүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн билээ. Манай баг хамт олон нь салбартаа 10 гаруй жилийн туршлагатай шинэ үеийн эрч хүчтэй, чадварлаг залуус ажиллаж байна. Бид таны бизнесийг дижитал орчинд бүрэн төлөөлөх автоматжуулалтын шийдлүүдийг санал болгож байна.
Шинийг эрэлхийлэгч, залуусын бүтээлч сэтгэлгээгээр шилдэг технологийг бүтээнэ.
Дижитал эрин зуунд дэвшилтэт технологиор инновацлаг бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ.
Бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг ойгож, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, бат бөх харилцааг тогтоох.
Бизнесийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүйн өндөр хэм хэмжээ, үнэнч шударга, ил тод байдал, хариуцлагатай байдлыг баримтлах.
Бүгд нийтлэг нэг зорилгод хүрэхийн тулд ажилчид, түншүүд, оролцогч талуудын хооронд багаар ажиллах, нээлттэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих.
Ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж, хүртээмжтэй байдлыг дэмжих, ялгаатай байдлыг хүндэтгэж, хүртээмжтэй ажлын орчинг бүрдүүлэх.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, харилцагчийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны үр ашигт анхаарлаа хандуулан технологийн салбарт шилдгийг эрэлхийлэх.
Ажилчдыг хөгжүүлэх, шийдвэр гаргах, шинийг санаачлах боломжийг олгох, бүтээлч сэтгэлгээ, хувь хүний өсөлт хөгжилтийн соёлыг төлөвшүүлэх.